Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

48-р сургуулийн “Гялбаа-1” хамтлаг Хөгжөөн дэмжигчдийн арав дахь удаагийн нээлттэй тэмцээнээс 2 шагнал хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн дунд, ахлах ангийн холимог сурагчдын “Гялбаа-1” хамтлаг Б.Нандинцэцэг багшийн удирдлага дор энэ сарын 05-ны өдөр БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдсан “Хөгжөөн дэмжигчдийн арав дахь удаагийн нээлттэй“ тэмцээнд багаараа амжилттай оролцож, “Junior team” хип хоп ангилалд тэргүүн байр, “Performance Cheer Junior team” pom төрөлд гуравдугаар байр тус тус эзэлжээ.

Түүнчлэн "Гялбаа-1" хамтлаг 2023 оныг дүүрэн ололт, амжилттай үдэж байгаа ба тус хамтлагийн амжилтуудыг дурдвал,

  • Монголын чэрлидингийн тав дахь удаагийн УАШТ-д Team Pom L төрөлд тэргүүн байр /2023.01.13/
  • Хөгжөөн дэмжигчдийн спортын бүс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний Team Hip Hop төрөлд тэргүүн байр /2023.4.30/
  • “Олон улсын хөгжөөн дэмжигч-2024” тэмцээнд оролцох эрх олгох тэмцээний Cheerleading-Beginner төрөлд тэргүүн байр, Team Hip Hop төрөлд гуравдугаар байр /2023.11.05/
ШИНЖЭЭЧ: Тендерт шалгараагүй оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг Үнэлгээний хороо “дагаагүй“ нь хууль зөрчсөн
ШИНЖЭЭЧ: Тендерт шалгараагүй оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг Үнэлгээний хороо “дагаагүй“ нь хууль зөрчсөн
 
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц