Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Сонгуулийн тойргоо томруулахгүй бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, "Сонгуулийн товыг тогтоох асуудлыг яримаар байна. Хуулийн хугацаа дуусахад ганцхан сарын хугацаа үлдлээ. Сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс тойргийн асуудал чухал. Улс орны хэмжээнд хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлээд явбал эдийн засаг дорхноо өндийгөөд босоод ирнэ. Тойргийн жижиг байдлын зовлонд байх юм бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тийм учраас сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижгэрүүлэх биш улам томруулмаар байна. Одоогийн тойргоо дахин томсгомоор байна. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр явуулж байж улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэнэ" гэлээ.

СХД-ийн Эрүүл мэндийн төвд “Мэс засал, гэмтлийн тасаг“ нээгдлээ
СХД-ийн Эрүүл мэндийн төвд “Мэс засал, гэмтлийн тасаг“ нээгдлээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.