Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: ЭТТ ХК-ийн оффис хаана ч байсан яадаг юм. Яармагийн эцэст байсан ч яадаг юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж буй.Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оффисын түрээсийн үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "ЭТТ ХК-ийн байр А зэрэглэлийн бүсэд байрладаг. Тэр барилгын ойролцоо байгаа барилгуудын жишиг үнэ ямар байгаа вэ. Өндөр дүнгээр гэрээлээд улсыг хохироосон зүйл байна уу" хэмээн хянан шалгагчаас тодруулахад "2023 оны тендер нь 1 мкв нь 30 мянгаар түрээслэхээр байгаа. Тендерийг зарлахдаа Сүхбаатарын талбайгаас 250 метрт гэж зарлаж байгаа юм билээ" хэмээн хариулсан. Үүнтэй холбогдуулан Г.Ганболд "Сүхбаатарын талбайгаас 250 метрт гэж тендер зарлана гэдэг л өөрөө асуудал. Энэ компани хаана ч байсан яадаг юм. Яармагийн эцэст байсан ч яадаг юм" гэв.

СОНСГОЛ: “Хишиг арвин индустриал“ ХХК нь “ЭТТ“ ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт НАЙМАН удаа шалгарч, 1.4 их наядын гэрээ байгуулжээ
СОНСГОЛ: “Хишиг арвин индустриал“ ХХК нь “ЭТТ“ ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт НАЙМАН удаа шалгарч, 1.4 их наядын гэрээ байгуулжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.