Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: МСНЭ, Zarig.mn сайтын хамт олон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Гурав хоногийн дотор сулла“ хэмээн ШААРДЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарч, түүнийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас "Цагдаагийн байгууллагад иргэн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан өнгөрсөн оны 7, энэ оны 6,7,9,10 дугаар саруудад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдлыг хүлээн авч, хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төлд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлсэн зэрэг хэргүүдэд шалгаж байна.

Түүнийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар удаа дараа дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон. Цагдаагийн байгууллагаас иргэн Ө-г сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй. Хувь хүнийг шалгаж байгааг мэдэгдэж байна" гэсэн байдаг.

Тэгвэл МСНЭ, Zarig.mn сайтын хамт олон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гурав хоногийн дотор сулла хэмээн шаардлаа.

Б.Баярдаваа: Инфляцын 30-40% нь хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна
Б.Баярдаваа: Инфляцын 30-40% нь хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.