Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нартай нэгдмэл сонирхол бүхий Женералтек ХХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор газар олголт, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсож байна.

Энэ үеэр шинжээч Женералтек ХХК-тай холбоотой асуудлыг танилцууллаа. Тодруулбал, тус компанитай 2013 онд 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. 19.2 мянган тонн нүүрс нийлүүлсэн гэж бүртгэгдсэн талаар шинжээч дурдсан юм. Тухайн компанийн нэгдмэл сонирхолтой этгээд гэдгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар танилцуулагдлаа.

Б.Энхбаяр: Сонсголоор олон юмыг илчилж байна, Өмнөговь аймаг улс дотор тусдаа улс болсон
Б.Энхбаяр: Сонсголоор олон юмыг илчилж байна, Өмнөговь аймаг улс дотор тусдаа улс болсон
 
Н.Номтойбаяр: Мань мэт нь ний нуугүй хэлэхэд боломжтой ч гэсэн LEXUS-600 машиныг үзээгүй. Гэтэл  төр LEXUS-700-г худалдаж авч байна
Н.Номтойбаяр: Мань мэт нь ний нуугүй хэлэхэд боломжтой ч гэсэн LEXUS-600 машиныг үзээгүй. Гэтэл  төр LEXUS-700-г худалдаж авч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.