Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ханбогд сумын 457.3 га газарт хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэх 38 ААН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 51 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор газар олголт, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсож байна.

Энэ үеэр Монгол Улсыг Газрын тухай хуулийн 33.1.2-д ...тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан болохыг шинжээч танилцуулаад Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд олгосон 457.3 га газрыг танилцуулсан юм. Тухайн хуулийн этгээд, газрын хэмжээ болон тухайн газар олголтыг хэний гарын үсгээр баталгаажуулсан талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэж байна. Шинжээчийн зүгээс тухайн газруудыг хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд гэдгээр танилцуулсан юм.

  1. Лилия гарден ХХК /БНХАУ-ын компани/ -10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  2. Фүжибит ХХК /Хувьцаа эзэмшигч нь Сингапурын компани/ - 13.6 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  3. Ийзи Транспорт ХХК /ГХО 100 хувь/ - 14.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  4. Силвер Титан интернейшнл /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  5. Качнис ложистик ХХК /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  6. Соронзонговь ХХК /ГХО 100 хувь/ - 20 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  7. Энгүүнболор хуяг ХХК /эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  8. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  9. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  10. Гүнхармагтай ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 8.3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  11. Эс Эм Эс Ти ХХК /ГХО, үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  12. Тэнгэр анд тэнгис ХХК /ГХО, эцсийн өмчлөгч Өвөрмонголын компани / - 1.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  13. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 3.5 га
  14. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 40 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  15. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 7 га
  16. Синотрак хово транс ХХК /ГХО 100 хувь / - 10 га
  17. Эрхэт түнш ХХК - 5 га
  18. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 2 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  19. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 13 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  20. Өртөөчинтайж ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га
  21. Эркэ Монголиа ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га
  22. Сарт ухаа ХХК /ГХО/ - 2 га
  23. Их хүлгийн жолоо ХХК /ГХО, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 2 га
  24. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 9 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  25. Камелнис ложистик ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  26. Төмөр туурай ХХК /үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын компани/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  27. Коалюшн ложистик энд минералс ХХК /ГХО 100 хувь/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  28. Трейд инвестмэнт групп ХХК - 15 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  29. Цагаан овоо баялаг ХХК /ГХО/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  30. Грандговь суплай ХХК /ГХО/ - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  31. Жи Пи Жи Ди ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  32. Талын ургах наран /ГХО 100 хувь / - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  33. Кайтл Ринч ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  34. Галба Ус ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  35. Цагааналт эх жин ХХК /ГХО 100 хувь / - 9.1 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  36. Жэй Эс Би ХХК /ГХО 100 хувь / - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  37. Тив Транс ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3.8 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  38. Угтахбаян говь ХХК - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон

Харин эрчим хүчний зориулалтаар газар эзэмшиж буй хоёр компанийн тухайд:

  1. Солар илч ХХК /эцсийн өмчлөгч нь Автрали улсын иргэн/ -100 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  2. Клинтек ХХК /Гүйцэтгэх захирал нь ХБНГУ-ын иргэн/ -4000 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
ЦЕГ: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг шалгаагүй. Хувь хүнийг нь шалгаж байна
ЦЕГ: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг шалгаагүй. Хувь хүнийг нь шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц