УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий "Болор-Аграмба" ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээч тайлбарласан.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хөгжлийн банкны сонсголын үеэр ч намайг гүтгэж байсан. Би чимээгүй өнгөрсөн. Миний хань 20 жил хүүхдээ харж суусан хүн тийм компанитай байхгүй. Ор үндэсгүй шүү. Би бол 20 жил бүх юмаа шалгуулсан хүн. Тиймээс өнөөдрийн гүтгэлгийн талаар яаралтай цагдаагийн байгууллагад өгөөрэй. Цагдаагаас надад хандахгүй бол та нар намайг гүтгэсэн болно" шүү гэх тайлбарыг өгсөн юм.