Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Санхүүгийн бичиг баримтууд “алга болсноос“ болж хяналт шалгалт явуулахад саад болж байна гэж шинжээч дүгнэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээчийн танилцуулснаар, орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Түр хорооноос томилогдсон хянан шалгагч болон шинжээч нар томилолтоор ажилласан боловч хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалж хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл учирсан гэлээ. Тухайлбал, архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцдэггүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдсан гэлээ. Түүнчлэн 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан АМГТГ болон Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байна. Иймд санхүүгийн бичиг баримтууд хангалтгүй, "алга болсноос" болж хяналт шалгалт явуулахад саад болж байна гэж шинжээч дүгнэлээ.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Р.Сэддоржид 2014-2021 оны хооронд 353.9 сая төгрөгийн урамшуулал олгожээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Р.Сэддоржид 2014-2021 оны хооронд 353.9 сая төгрөгийн урамшуулал олгожээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.