Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

НҮБ-аас дэвшүүлсэн уриа: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон тэдэнд зориулсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах, хамтран ажиллах.

Уг өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан байна.

Т.Баярхүү: Нийт нутгаар хүйтний чангарах тул орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна
Т.Баярхүү: Нийт нутгаар хүйтний чангарах тул орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.