Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Монголын маркетингийн холбоо хамтран Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн дэмжлэгтэйгээр “Young spikes competition-2024” тэмцээнийг энэ сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд оролцогчид жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтээлч кампанит ажлыг боловсруулан өрсөлдсөн бөгөөд баг тус бүр хоёр гишүүнтэй оролцов.
Монгол улсаа төлөөлөн Ази номхон далайн орнуудын хамгийн креатив залуустай өрсөлдөх эрхийн төлөө 12 цагийн турш нийгмийн асуудлыг шийдэх бүтээлч шийдлүүдийг боловсруулж, өөрсдийн шинэлэг шийдлээ Англи хэл дээр үзэгч, шүүгчдэд танилцуулж өрсөлдөөн дүүрэн өдөр болж өнгөрлөө.
ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД:
- Тэргүүн байранд "Black Jeans" баг
- Дэд байранд "Eleganto" баг
- Гутгаар байранд "A-Z" баг тус тус шалгарлаа.
Ингэснээр, Монголын креатив салбарын залуусаа төлөөлөн "Black Jeans" баг Сингапур улсыг зорихоор боллоо.