Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Авто замын хөгжлийн чиг хандлага-2023” эрдэм шинжилгээний хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

"Авто замын хөгжлийн чиг хандлага-2023" эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурал нь Монгол Улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлох, шинэ шийдэл, дэвшилтэд технологи, хөгжлийн чиг хандлагын талаар санал, санаачилгаа хуваалцаж, хэлэлцүүлэхээр жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг Эрдэм шинжилгээний хурал юм.

"Авто замын хөгжлийн чиг хандлага-2023" эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан болон тус салбарт хувь нэмрээ оруулж байгаа хувийн хэвшил түүнчлэн оюутан залуус, мэргэжил эзэмшиж буй хэн бүхэнд нээлттэйгээр зохион байгуулагддаг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн хурлын онцлог нь гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд өгүүллээ олноор ирүүлсэн явдал бөгөөд зөвхөн шалгарсан өгүүллүүд хэлэлцүүлэгдэх юм. Тус хурлыг Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр “Зам тээврийн хөгжлийн төв”ТӨҮГ, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургууль, “Монголын авто замчдын холбоо”, “Монголын авто замчин залуучуудын холбоо” хамтран зохион байгуулжээ.

“ХҮНДЛЭЛ- ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уралдааны шилдгүүд тодорлоо
“ХҮНДЛЭЛ- ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уралдааны шилдгүүд тодорлоо
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.