Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул НПГ-аас эсэргүүцэл бичжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ. Тодруулбал,

Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 7 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хянан хэлэлцэж улмаар 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Тиймээс Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ
Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ
 
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ