Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-тай тохиролцож 350 вагон дизель түлш оруулж ирэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

ОХУ-тай шатахууны асуудлаар хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр "11 дүгээр сард УИХ-ын дарга ДУМ-ын түлшний асуудлаар нэлээдгүй хүмүүстэй холбогдсон. ОХУ-ын төмөр замын даргатай ярьж тохиролцоод 730 вагоныг ойрын хугацаанд оруулж ирэхээр тохирсон. Хамгийн сүүлийн тохиролцоогоор өнөөдөр 117, 11 дүгээр сарын 30-нд 54, 12 дугаар сарын 1-нд 67, 12 дугаар сарын 2-нд 120 вагон түлш оруулж ирэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 350 вагон дизель түлш оруулж ирнэ гэсэн үг. Мөн тодорхой бараануудын гаалийн татварыг чөлөөлөх асуудал яригдсан. Монголын талаас 800 орчим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх саналыг тавьж байсан. Тус улсын сайдын зүгээс нэг асуудал дээр төвлөрч ажиллая гэдэг ярилцсан. Тодруулбал, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир дээр гаалийн тарифаас нь чөлөөлөх асуудлыг ярилаа" гэв.

БНСУ ирэх 2024 онд гаднаас 165 мянган мэргэжлийн бус ажиллах хүч авна
БНСУ ирэх 2024 онд гаднаас 165 мянган мэргэжлийн бус ажиллах хүч авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд