Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобус авах тендерт материалаа ирүүлсэн таван компанийн дөрөв нь баталгааны саналаа ирүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материалыг өнгөрсөн баасан гарагт задалсан. БНХАУ-ын таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэж, Тендерийн баримт бичиг боловсруулж, зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны ажил өнөөдөр дуусжээ.

Баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн үнэлгээний хороог Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас байгуулах аж. Энэ хүрээнд “Mines Up”, "Xiamen King Long United Automotive Industry" Co.,Ltd, "Yutong Bus" Co.,Ltd-аас тендерийн баталгааг 917 сая 193 мянга 165 төгрөг байхаар илгээсэн байна.

Харин "Xiamen Golden Dragon Bus" Co.,Ltd-ын хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлжээ. Тэгвэл "China North Vehicle Corporation" LTD тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг аж.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяны хаалтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.