Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хоёр дахь ЭЕШ-д орохдоо иргэний үнэмлэх болон дараах материалыг бүрдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа ирэх дугаар сарын 01-нээс буюу энэ баасан гарагаас эхлэн хэвлэж авах боломжтой.

Шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал,

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  • Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
  • Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу.
МАН БҮЛЭГ: Өвөлжилт, шатахуун, махны нөөцийн асуудлаар чуулганд мэдээлэл сонсох чиглэлийг ЗГ-т хүргүүлсэн
МАН БҮЛЭГ: Өвөлжилт, шатахуун, махны нөөцийн асуудлаар чуулганд мэдээлэл сонсох чиглэлийг ЗГ-т хүргүүлсэн
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.