Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Нүүрсний түр хороо маргааш хуралдаж, сонсголын товыг зарлан гэрчийн нэрийг зарлан дуудна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

ХЗДХ-ийн сайд, Нүүрсний түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маргааш /2023.11.27/ хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна.

Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна” гэжээ.

Нью Иоркийн их сургуулийн хөгжмийн багш У.Ану: Би гаднын оронд ажиллаж, амьдардаг ч олон улсын фестивалиудад Монгол Улсын төгөлдөр хуурч гэж овоглуулах дуртай
Нью Иоркийн их сургуулийн хөгжмийн багш У.Ану: Би гаднын оронд ажиллаж, амьдардаг ч олон улсын фестивалиудад Монгол Улсын төгөлдөр хуурч гэж овоглуулах дуртай
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.