Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд автобусаар үнэгүй зорчих карт олгох асуудал яригдаж буй. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай Хотын дарга мэдэгдсэн.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Сугараас тодруулахад "Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх итгэл үнэмшил, сонгох хүчин зүйлгүй байгаа тул 6 сар үнэгүй зорчуулах санал гарсан" гэлээ.