Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Гадаадад эмчлүүлэгчдэд нийт төлбөрийнх нь 5-хан хувийг өгч байгаа нь харьцангуй бага

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

НББХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10-р сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад оношлогдож эмчлэгдэхгүй байгаа 26 төрлийн өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 390 дугаар тушаалаар баталсан. Эдгээрийн дийлэнхийг хүнд хэлбэрийн мэс заслын эмгэгүүд эзэлдэг. Ялангуяа тархи, нугасны мэс заслын эмгэгүүд, зарим төрлийн хавдар, зүрх судасны эмгэгүүд багтдаг. Мөн хуулийн төслийн 19.3.1-д иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гэдэг асуудал байгааг Эрүүл мэндийн сайд дурдаад, эрүүл мэндийн асуудлын 55 орчим хувь нь тухайн иргэний амьдралын хэв маягтай шууд хамааралтай гэсэн олон улсын судалгаа, тооцоо байдаг. Тиймээс иргэний эрүүл мэндийн боловсролд ач холбогдол өгөх ёстой. Амьдралын зөв хэв маяг хэвшүүлж, буруу дадал зуршлаас сэргийлж чадах юм бол эрүүл, урт наслах боломж өндөр. Гэвч эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөнөөс хойших 100 жилийн хугацаанд яваад ирсэн зүйлийг өөрчлөхөд урт хугацаа шаардагдана. Хандлагыг өөрчлөх амаргүй. 2022 онд нийт 82 хүн гадаадад эмчилгээнд хамрагдсан судалгаа бий. Дээрх 26 төрлийн өвчнийг эмчлэх технологийг оруулж ирэхээр төлөвлөж байна гэсэн танилцуулга мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээ өргөжихийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцлоод, дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх, оношлох шинэ технологи нэвтрүүлэх зардлыг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлдэг болно. Технологи нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал байгаа. Төслийн 19.3.4-д Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа гэсэнд оношилгоо, шинжилгээний шинэ технологи нэвтрүүлэх тоног төхөөрөмжийг нь бий болгох, багуудыг чадавхжуулах, сургах, өндөр хөгжилтэй орнуудаас баг урьж авчран туршлага судлах зэргийг багтаасан. Гадаадад эмчлүүлэгчдэд нийт төлбөрийнх нь 5-хан хувийг өгч байгаа нь харьцангуй бага. Энэ хууль батлагдсаны дараа Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална. Энэ оны төсөвт хоёрхон тэрбум төгрөг Эрүүл мэндийн сангийн хөрөнгөд хуваарилсан юм. Ирэх жилийнх 5 дахин нэмэгдүүлсэн буюу 10 болгосон. Төсвийн 60 хувийг шинэ технологи нэвтрүүлэхэд, үлдсэн хувийг гадаад эмчилгээний зардал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг болгоё гэсэн чиглэлээр ийм хуулийн төсөл оруулж байна гэв.

Байнгын хорооны гишүүд нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах, иргэдийг тодорхой мэдээллээр хангах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хуулийн төслийн бусад зүйлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул анхны хэлэлцүүгийг дууссанд тооцож, хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо

НББХ-ны даргад П.Анужинг үргэлжлүүлэн ажиллуулахыг ДЭМЖЛЭЭ
НББХ-ны даргад П.Анужинг үргэлжлүүлэн ажиллуулахыг ДЭМЖЛЭЭ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.