Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Хуралдааны эхэнд ирц танилцуулсан бөгөөд зарим хэргийн өмгөөлөгч, оролцогч нар хурал давхацсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. "Кью Эс Си" ХХК-ийн өмгөөлөгч н.Батхуяг "Өнөөдрийн хэлэлцүүлэгт зарим яллагдагчдын өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй байна. Ийм учраас яллагдагчдын эрхийг хүндэтгэж, энэ удаагийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна" гэсэн юм.
Харин прокуроруудын зүгээс хуралдааны товыг эртхэн мэдэгдсэн тул хуралдааныг хойшлуулахгүй, үргэлжлүүлэх хүсэлтээ байна гэв.