Зургийн эх сурвалж: CNN
Энэ бямба гарагт ОХУ-ын зүүн хязгаарын хот болох Хабаровск-д Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэн гурав дахь удаагаа жагсаал хийжээ. Москвагаас 6,110 километрийн зайд орших уг хотын захирагч Сергей Фургалийг баривчилсанд эсэргүүцлээ илэрхийлж ийн жагссан байна.
Тооцоолж буйгаар 6,500 гаруй хүн жагсаалд оролцсон гэж байгаа ч зарим олон нийтийн сүлжээгээр 10,000-аас 20,000 хүн оролцсон гэх хуурамч тоог гаргаад байгаа юм. Мөн жагсагчид “Путин огцор!”, “Путин бол хулгайч!”, “Бидний Фургалыг буцааж өг” гэх зэрэг самбар барин эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Үүнтэй холбоотой зургуудыг хүргэж байна: