Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний сонсголд саад болохыг оролдсон гишүүдийг түр хорооноос ХАСЪЯ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 14 секунд
Caption

Нүүрсний сонсголыг ирэх сарын эхний долоо хоногт эхлүүлэхээр одоогоор товлоод буй. Гэвч өнөөдрийн байдлаар нүүрсний сонсгол хийх түр хороо шинжээч томилох асуудал дээрээ гацсан байдалтай сууж байна. Өнгөрсөн долоо хоногт түр хорооны дарга Б.Энхбаяр энэ талаар мэдээлэл хийж, ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчийг солих гэсэн боловч түр хорооноос сольж чадахгүй байгаа талаараа мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, түр хорооны ажлыг удаашруулах санаархал нүүрс тойрсон бүлэглэлд байгаа нь эндээс харагдаж буй юм. Нүүрсний сонсголын ажлын цар хүрээ бол хэт өргөн. Багадаа 2013 оноос хойшоо үзэж шалгах учиртай. Гэвч шинжээчийн бүрэлдэхүүнийг ажилд оруулахад нь саад болж буй нь зориудын үйлдэл гэж хэлж болохоор байна. Учир нь шинжээчдийн бага бүрэлдэхүүний ажлын ачаалал маш их. Тэдэнд нэг өдөр, нэг хором ч үнэтэй юм. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн хугацаанд ажилласан Г.Ганболдын ахалсан нүүрсний түр хорооны шинжээчдийн бүрэлдэхүүнд энэ ашиг сонирхлын зөрчилтэй шинжээч ажиллаж байсан явдал юм.

Тодруулбал, хаврын чуулганаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, нүүрсний хэрэгт шалгагдаж буй "Ажнай" Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан, бүр Цагаанхад боомтод удирдах албан тушаал хашиж байсан этгээдийг шинжээчээр авч ажиллуулсан явдал. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчийг солих гээд чадахгүй байгаа нь энэ. Ер нь өнгөрсөн нэг сарын хугацаанд түр хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй хэд хэдэн удаагийн хурал хойшилсон гэдгийг санах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нүүрсчид парламентын түвшинд хүртэл эрх ашигаа хамгаалж яваа гэсэн үг юм. Хэрвээ ийм байдлаар асуудал удааширбал түр хороо сонсголдоо бүрэн бэлтгэлгүй орох, эсвэл сонсголын товоо хөдөлгөх зэрэг нөхцөл байдал бүрдэхээр байна.

Энэ долоо хоногт түр хороо хуралдаж шинжээчээ томилох учиртай хэрвээ энэ долоо хоногт ирц бүрдэхгүй байх, эсвэл ямар нэгэн байдлаар шинжээчийг томилох ажиллагаанд саад учирвал түр хорооны гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж солих нь зүйтэй. Мөн өнгөрсөн хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчийг томилж ажиллуулсан Г.Ганболдтой улс төрийн хариуцлага ярих хэрэгтэй. Учир нь түр хорооны бүх мэдээлэл хэрэгт холбогдогчид руу гарах эрсдэлтэй. Мөн хамтран ажилласан шинжээчид болон түр хорооны бүрэлдэхүүний аюулгүй байдалд ч нөлөөлж болох нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй. Тиймээс эхнээсээ л мордохын хазгай болсон түр хорооны гишүүдтэй болон хуучин даргатай нь хариуцлага ярих нь зүйтэй.

Ц.Элбэгдорж: Цэргийн анги хэдэн хүүхэд татаад дарга, офицерууд нь тэдэнд стрессээ тайлдаг хэлбэрээр Монголын арми явж болохгүй
Ц.Элбэгдорж: Цэргийн анги хэдэн хүүхэд татаад дарга, офицерууд нь тэдэнд стрессээ тайлдаг хэлбэрээр Монголын арми явж болохгүй
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.