Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл дэх тээврийн хэрэгслүүдийн 74 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 34 секунд

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, нөөцлөлт, борлуулалт, агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилбал, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 55.6 хувь, автомашиных 28.9 хувь, усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлж байна. Нийт 712,992 тээврийн хэрэгсэл байгаагаас 5.3 хувь нь гурав хүртэл жил, 20.5 хувь нь 4-9 жил, 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.НоминчимэгАгаарын бохирдлыг бууруулахын тулд насжилт өндөртэй автомашины хэрэглээг бууруулах бодлогыг Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуульд тусгасан. Түүнчлэн явган хүний зам авто замтай шууд залгаа болон 2.5-4 метрийн зайтай, эсвэл зүлэг, буттай үед агаарын бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хүүхэд багачууд агаарын бохирдолд илүү их өртөж буй эрсдэлийг бууруулахын тулд үүнд үндэслэн гудамж, зам төлөвлөлтийг хийх нь зүйтэй” гэлээ.

НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга орчим айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түгээх, тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагааг 2019 оноос хойш зохион байгуулж буй. Энэ хүрээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангаж, сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг тавдугаар сараас эхлүүлж, нийслэлийн хэмжээнд нийт 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Сайжруулсан шахмал түлшийг тээврийн 28 компани үндсэн гурван маршрутаар, өдөрт дунджаар 483,486 тонныг тээвэрлэн түгээж байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд одоогийн байдлаар борлуулалтын 631 цэг ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд

  • Угаарын хий мэдрэгчгүй айл өрхийн судалгааг гаргаж, угаарын хий мэдрэгчээр хангах боломжийг судлах,
  • Гэр хорооллын айл өрхийн ханан пийшин болон зуух, яндангийн аюулгүй байдлын судалгааг нарийвчлан гаргаж, эрсдэл бүхий айл өрхийн зуух, пийшинг засварлах,
  • Цахилгаан халаагуур суурилуулах боломжит байршлын судалгааг гаргах,
  • Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө болон эрсдэлийг бууруулах,
  • Урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах,
  • Агаарын бохирдлыг бодитойгоор бууруулан шинэ техник, технологи нэвтрүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн АН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ
Нийслэлийн АН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.