Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

330 сумын 76 нь хог тээвэрлэх АВТОМАШИНГҮЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгтгэх “өглөөний уулзалт” боллоо. Энэ үеэр танилцуулсан тулгамдсан асуудлын судалгаанаас онцлон хүргэж байна.

НИЙТ ХОГ ХАЯГДЛЫН 7.9 ХУВИЙГ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ЭЗЭЛЖ БАЙНА

Хатуу хог хаягдлын үр дүнгийн нэгтгэлээс үзэхэд:

  • Нийт хог хаягдалд энгийн хог хаягдал 92.1 хувь, аюултай хог хаягдал 7.9 хувийг эзэлж байна.
  • Хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2021 онд 2814.2 мянган тонн болж, 2020 оноос 163.1 мянган тонноор буюу 5.5 хувиар буурсан байна.
  • Нийт хатуу хог хаягдлын 39.3 хувийг эдийн засгийн салбарууд, 54.0 хувийг өрх үүсгэж байгаа бол зөвхөн 6.6 хувийг дахин ашиглаж, боловсруулахаар цуглуулж байна.
  • Нийт хатуу хог хаягдлын дансны нөөцөд хог хаягдлын импорт маш бага буюу 0.1 хувийг эзэлж байна. Хатуу хог хаягдлын импортын ихэнхийг хаягдал даавуу эзэлж байна.
  • Нийт хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаясан байна.

Мөн нийт 643.0 тонн хог хаягдлыг экспортод гаргажээ. Хог хаягдлын экспортын ихэнхийг хаягдал төмөр эзэлж байна.

76 СУМ ХОГ ТЭЭВЭРЛЭХ АВТОМАШИНГҮЙ БАЙНА

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харуулж байна.

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэц залуу гишүүдээр цус сэлбэлээ
ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэц залуу гишүүдээр цус сэлбэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.