Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн “Гурван замын уулзвар” гэдэг газар ачааны 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын 15-ны өдрийн 23:00 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын “Портер” загварын автомашин, Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Бонго” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Портер” загварын ачааны автомашины жолооч Т автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Манхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
 
Монгол Улсад 40 гаруй Чех Улсын иргэн оршин сууж байна
Монгол Улсад 40 гаруй Чех Улсын иргэн оршин сууж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.