Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Онцын шаардлагагүй бол холын тээвэрт явахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас замын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Баруун аймгийн нутгуудаар хүчтэй цасан шуурга шуурч тус чиглэлийн замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Онцын шаардлагагүй бол холын тээвэрт явахгүй байхыг АНХААРУУЛЖ байна" гэв.

ХӨНДӨХ СЭДЭВ: Сүүлийн 10 жилд 50 гаруй цэрэг алба хааж байхдаа амиа алджээ
ХӨНДӨХ СЭДЭВ: Сүүлийн 10 жилд 50 гаруй цэрэг алба хааж байхдаа амиа алджээ
 
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.