Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргүүдээс 8 төрлийн шинжилгээ авч байгаа ба 3 цагийн дараа хариу гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 20 настай цэрэг өчигдөр өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд тус ангид хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийг эцэг, эхийн хүсэлтээр эмнэлгийн байгууллагад үзлэг, шинжилгээнд хамруулж буй. Энэ үеэр хариуцаж буй эмч дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Зэвсэгт хүчний 326-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид ирж үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Эхний ээлжид 49 хугацаат цэргийн алба хаагч ирж хамрагдаж байна. Ямар шинжилгээ авдаг вэ гэвэл,

"Цус, шээс, биохими, эхо, рентен, зүрхний бичлэг зэрэг 8 төрлийн шинжилгээ мөн 14 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгүүд зохион байгуулагдаж байна. Удахгүй дараагийн ээлжийн цэргүүд ирэх байх. Мөн шинжилгээний хариу 3 цагийн дараа гарна" гэлээ.

ЧИНГИСИЙН МУЗЕЙ: Чингис хааны түүхийг 15 минутад багтаасан 3D cinematic бүтээлийг үзэх виртуал өрөө нээгдлээ
ЧИНГИСИЙН МУЗЕЙ: Чингис хааны түүхийг 15 минутад багтаасан 3D cinematic бүтээлийг үзэх виртуал өрөө нээгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.