Төв аймгийн Эрдэнэсант суманд малдаа яваад төөрч, сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олcон гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал "Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар, сумын харьяат малчин арваннэгдүгээр сарын 9-ний 18:00 цагийн орчимд айлын хотонд малаа хотлуулаад дөрвөн километр зайтай гэр рүүгээ явганаар яваад сураггүй болсон дуудлагыг 23:03 цагт хүлээн авсан байна.
Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид 73 настай, малчин эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн дүнд арваннэгдүгээр сарын 10-ны 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт дөрвөн километрт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэдгийг мэдээллэв.