Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэрэг 28 удаа явж, 2 ачааны машин эвдэрч зогссон нь өчигдрийн түгжрэлийг үүсгэсэн гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өчигдөр нийслэл хотод авто замын түгжрэл ихсэж, тэг зогсолт хийсэн. Тэгвэл 2023 оны 11-р сарын 08-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тэг зогсолт хийсэн шалтгаан нөхцөлийг тогтооход,

  • СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
  • БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
  • Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
  • ХУД-ийн ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ТАНИЛЦ: Дараах 212 шинжилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна
ТАНИЛЦ: Дараах 212 шинжилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд