Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ-д эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэргээс бусад бүх хяналтыг өгснөөр авлига, хүнд суртал байхгүй болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барих талаар мэдээлсэн бөгөөд энэ нь дараах ач холбогдолтой гэв. Тэрбээр,

"Засгийн газар зарим чиг үүргээ хэрэгжүүлэхээр самар болон махтай холбоотой зөвшөөрлийг МҮХАҮТ-д олгож байсан. Харамсалтай нь зарим талаараа төрөөсөө илүү хүнд суртал үүсгэж, дахин цөөн тооны бизнес эрхлэгчдийн нөлөөнд орсон тохиолдол гарсан.

Тухайлбал самар. Самар хилээр гарахдаа 10-40 доллараар үнэлэгдэж, харилцан адилгүй янз бүрийн татвар төлж явсан байдлыг зөвшөөрөл олгох явцдаа цэгцэлж чадаагүй. Магадгүй төр хариуцаж байсан бол жигд болгох боломж байсан нь ажиглагддаг. Тиймээс мэргэжлийн байгууллага болж төлөвших нь энэ хуулиар бий болж байгаа юм" гэлээ.

Мөн үргэлжлүүлэн "Өнгөрсөн жил МХЕГ-ыг татан буулгасан. Өнөөдөр салбарын мэргэжил, туршлага дээр суурилсан хяналт руу суурилж явж байгаа. Танхим энэ хуулиараа төлөвшиж ирэх үед ЗГ эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах хяналтыг ҮХ-иар хүлээсэн үүргээр авч үлдээд бусад төрлийн бүх хяналтыг танхим дээр байгуулагдаж буй мэргэжлийн холбоодод шилжүүлэх бүрэн боломжтой болж байгаа. Ингэж чадсанаар хүнд суртал байхгүй авлига алга болно" гэв.

Д.Амартүвшин:  МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зээлийн олдоц, зардал, хүүтэй холбоотой асуудал шийдэгдэнэ
Д.Амартүвшин:  МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зээлийн олдоц, зардал, хүүтэй холбоотой асуудал шийдэгдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд