Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,
"Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барихаар болж байна. Өнгөрөгч 7 хоногийн лхагва гарагт МҮХАҮТ-ын удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг хийсэн.
Танхимын хуулийг товчоор тайлбарлавал, Танхимыг бүрдүүлж буй салбар тахим буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болох зарчим руу шилжиж байна гэсэн үг" хэмээв.