Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн гурван аймгийн таван суманд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас хүйтний эрч чангарч, тээвэрчид болон малчид төөрөх, зам даваа хаагдах хүндрэлүүд үүсэж байгаа билээ. Нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхээр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч туулах чадвар сайтай 9 нэгж техниктэйгээр гурван аймгийн 5 суманд 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Тухайлбал, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт болон Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Дашинчилэн суманд цэргийн алба хаагчид цасанд боогдсон орон нутгийн замыг нээж тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдыг нүүлгэн шилжүүлэх, өвс тэжээл хүргэх ажлыг 24 цагаар тасралтгүй гүйцэтгэж байна.

Цэргийн алба хаагчид одоогоор дээрх сумдын 250 км орон нутгийн замыг цэвэрлэж, төөрсөн болон цасанд боогдсон 40 гаруй иргэний амь насыг аварч, 22 нэгж техникийг татан гаргаж, 20 гаруй малчин өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа мэдээллийг ирүүллээ. Алба хаагчид энэ цаг үед ч гэсэн өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон тээвэрчид болон малчдад дэмжлэг үзүүлэх, хаагдсан зам даваа гүвээг нээх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна.

Ахмад Д.БОЛОР

Цасан шуурганаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт АОК нэг сая, сумаас 500 мянга, аймгийн ГБХЗХГ 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Цасан шуурганаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт АОК нэг сая, сумаас 500 мянга, аймгийн ГБХЗХГ 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд