Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасан шуурганаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт АОК нэг сая, сумаас 500 мянга, аймгийн ГБХЗХГ 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдийн цасан шуурганаар Төв аймгийн Эрдэнэсант суманд таван эмэгтэй, нэг хүүхэд харамсалтайгаар эндсэн талаар бид мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Лүн, Эрдэнэсант сумдад ажиллаж байгаа бөгөөд, байгалийн гамшигт үзэгдэлд өртөж амь хохирсон зургаан өрхийн гишүүдтэй уулзаж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тус өрхүүдэд 16-4 насны 8 хүүхэд, насанд хүрсэн 12 иргэн байна. Эдгээр өрхүүдэд Улсын Онцгой комиссоос тус бүр 5 сая төгрөг, аймгийн Онцгой комиссоос тус бүр 1 сая төгрөг, сумын зүгээс 500 мянган төгрөг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг, тусламж үзүүллээ. Мөн Улсын Онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай шатахууны дэмжлэгийг үзүүлж байна.

Улс, аймаг, сумдын Онцгой комисс, хамтарсан баг, төрийн албан хаагчид тус өрхүүдэд нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, цасанд боогдсон зам харгуйг нээх, гэр барих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ
Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ
 
П.Наранбаяр: Энэ жил 100 сургуулийн хүүхэд 3-р ангиасаа олон улсын “Пийрсон“ хөтөлбөрөөр англи хэл үзнэ
П.Наранбаяр: Энэ жил 100 сургуулийн хүүхэд 3-р ангиасаа олон улсын “Пийрсон“ хөтөлбөрөөр англи хэл үзнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.