Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: ЗГ, Нийслэл хотын удирдлага иргэдэд машинаасаа татгалзах олон төрлийн сонголтыг өгөхөөр ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

“Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт"-ын талаар Ж.Сүхбаатар сайд "Засгийн газар, Нийслэл хотын удирдлага иргэдэд машинаасаа татгалзах олон төрлийн сонголтыг өгөхөөр ажиллаж байна.

Дугуй, скүүтерээр явах, алхахад таатай зам, орчныг бий болгох нь чухал. Тиймээс 2023 оны нэгдүгээр сараас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд “Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтэс”-ийг байгуулсан.

2022 онд нийт 10 орчим километр дугуйн зам ашиглалтад оруулсан. Энэ жилээс эхлэн түгжрэл бууруулахад чиглэсэн ачаалал ихтэй гол замуудад барих бодлого барьж байна.

Байнга авто машины түгжрэл үүсдэг Нарантуул чиглэлд дугуйн замыг барьж ашиглалтад оруулсан. 1 км үргэлжлэх тус замтай өнөөдөр танилцлаа. Энэ зам ашиглалтад ороод 10 гаруй хонож байна. Эсрэг талын явган болон дугуйн замын БЗД-ээс барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Мөн 3,4 дүгээр хорооллын “Өргөө” кинотеатрын орчим, Сансрын түнелийн хоёр талаар баригдсан дугуйн зам энэ зун ашиглалтад орсон. Нэмээд Саппорогоос Өнөр хороолол чиглэлийн 2,4 км үргэлжлэх иж бүрэн дугуйн замын тохижилт энэ жил дуусна.

Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтраад 24 байршилд дугуйн болон явган хүний замын иж бүрэн зураг төсөл хийгдэж байна.

2024 оны төсөв хэлэлцэхээс өмнө зураг төсөл нь батлагдчихвал 55 км дугуйн зам, 2,9 км урттай гүүрэн байгууламж ирэх онд өргөн далайцтай баригдах юм" гэв.

Ж.Сүхбаатар: Нийслэлийн хэмжээнд 12 тойрог замын төлөвлөлтийг хийж байна
Ж.Сүхбаатар: Нийслэлийн хэмжээнд 12 тойрог замын төлөвлөлтийг хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.