УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд хуралдахаар боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гол асуудал нь Монгол Улсын 2020 оны төсөв юм. Учир нь 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байсан улсын төсөв 2020 оны эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг, харин зарлага нь 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн юм.
Тиймээс ирэх сарын 17-ны ээлжит бус чуулганаар улсын төсвийг тодотгох болсон байна.