Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө гал гарч, таван айл шатжээ.
Тодруулбал, тус дүүргийн 9-р хорооны нэг айл шатаж, хажуугийн айлууд руу гал дамжиж таван айл шатсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, галын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд иргэдийг аюулгүй гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайн иргэдийн зүгээс шахмал түлш түлсний дараа дэлбэрсэн гэх мэдээллийг урьдчилсан байдлаар өгсөн бол албаныхан шахмал түлшнээс болсон эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй галын дүгнэлт гарсны дараа тодорхой болно гэжээ.