Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Тавантолгой түлш“ ХХК ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь нийлүүлэхээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
2 минут 27 секунд

"Тавантолгой түлш" компани жилд 600,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг бөгөөд шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг байна. Тэгвэл өнөөдөр тус компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудыг хүлээн авч уулзсан бөгөөд Ubn.mn сайтын сурвалжлах баг "Тавантолгой Түлш" ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Өнөөдрийн уулзалтад шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй "Бэл Кросс" ХХК, "Баялаг Эрдэм Цом" ХХК, "Виртуал Софт" ХХК, "Баргил Тех" ХХК, "Ганхүдэр Орд" ХХК, "Хангай Хан Өндөр" ХХК, "Өлзийт Төв" ХХК, "Каолин Ланд Бридж" ХХК гэсэн найман компани оролцсон юм.

Уулзалтын үеэр компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцсан бөгөөд ирэх жилүүдэд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг 100 хувь дотоодоос хангах боломжийг ярилцлаа.

Түүнчлэн Тавантолгой Түлш компани жилд 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 50 хувийг импортоор буюу БНХАУ-аас, 50 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд доломитын орцтой барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үндэсний Баргил тех ХХК үйлдвэрлэн шахмал түлшний үйлдвэрлэлд нийлүүлж байгаа юм. Тавантолгой түлш компани ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь авахаар төлөвлөөд байна.

Ингэхийн тулд үйлдвэрлэгч компаниудад стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм. Цаашлаад техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадвал худалдан авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах, үйлдвэрлэгч компаниудыг дэмжих чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Х.Нямбаатар: Шөнийн цагийн түгээлт хийж байгаа ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож байгаа
Х.Нямбаатар: Шөнийн цагийн түгээлт хийж байгаа ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож байгаа
 
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.