Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэндбаатар: 2020 оноос хойш Урт цагааны түрээслэгчдийг усгүй байлгаж байгаад шийдвэрээ гаргах гэж байна 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ "Ulaanbaatar.mn сайтаар зарим санал асуулгыг авч асуудлыг шийдвэрлэдэг байх механизм руу шилжүүлж байна. Ингэхдээ нийслэл өөрийн өмч болох урт цагааны барилгыг нурааж, үйлчилгээний төв байгуулах уу, эсвэл нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барих уу гэдэг санал асуулгыг 7 хоногийн хугацаанд эхлүүлж байна.

Урт цагааны түрээслэгчид 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй. Шүүхэд маргаан үүсгээд, түрээсийн төлбөрөө ч төлдөггүй, нийслэлийн өмчийн асуудлыг сайжруулдаг ч үгүй, гардаггүй байдалтай байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулж, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах зүйлүүд байна. Тиймээс цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Түүнчлэн түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны дотор суллаж өгөх шаардлага өгсөн ч суллаагүй байна. Тиймээс нийслэл өмчөө албадан чөлөөлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" гэсэн юм.

"Урт цагаан хөгжлийн холбоо" ТББ-ын төлөөлөл С.Цэндбаатар "2020 оноос хойш Урт цагааны түрээслэгчдийг усгүй байлгаж байгаад шийдвэрээ гаргах гэж байна. Хотын дарга Захиргааны шүүхэд хэлэлцэгдэж байгаа асуудлыг авч хэлэлцэхгүй шийдвэр гаргах гэж байна. Нийслэлийн иргэдээс санал асуулга авч байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа хэлбэр. Хотын дарга өөрөө хуульч хүн учраас шүүхэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэх байх гэж бодож байна" гэлээ.

ТОДРУУЛГА: “Шар гэгээ“ киног гаргах зар тараасан Асгат, Орхонтуул сумын Соёлын төвийн дарга нарт хариуцлага тооцно
ТОДРУУЛГА: “Шар гэгээ“ киног гаргах зар тараасан Асгат, Орхонтуул сумын Соёлын төвийн дарга нарт хариуцлага тооцно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.