Азийн наадмын галт бамбарыг буухиалсан анхны Монгол эмэгтэй Н.Оюунбатыг UBN сайт онцолж байна. "Ханжоу-2022" Азийн паралимпийн наадмын галт бамбарыг Монгол, Япон, БНСУ, Узбекистан, Филиппин улсын нийт 124 хүн буухиалсан. Тэдний нэг нь Н.Оюунбат гэх Монгол бүсгүй. Хүн бүрт олдоод байдаггүй энэ алтан боломж түүнд хоёр дахь удаагаа ирсэн нь энэ аж. Тодруулж хэлбэл, анх 2010 онд Азийн наадмын бамбар буухиалж түүх бүтээж байсан түүнд 10 жилийн дараа ахин галт бамбарыг буухиалах боломж тохиосон байна.