Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эрэгтэй 13 баг, эмэгтэй зургаан багтай эхлэхээр болж, багууд хүсэлтээ баталгаажуулж дууссан байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэтийн Уурхайчид”, “Тэнүүн-Өлзий Металл”, “BCH Гарьд”, “IHC Apes”, “Завхан Brothers” багуудыг хасч, найман багтай лиг эхлүүлнэ гэж тамирчдын бухимдлыг төрүүлээд байсан асуудал шийдэгдэж, 13 багтай нэгдсэн нэг лиг эхлэхээр болсон байна.
- Өмнөговь Ёлууд
- Хасын Хүлэгүүд
- Erdenet Miners
- Налайх Бизон
- IHC Apes
- ШУТИС Акулууд
- Mongolians Basketball
- BCH Garid
- Тэнүүн Өлзий Металл
- Brothers Basketball
- Ulaanbaatar Tlg
- Darkhan United
- Selenge Bodons
Дуулиан, шуугиантай эхэлж буй Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт маргааш “UG” аренад 16.00 цагаас эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаанд дуучин "UKA” оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.