Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрлэлд зохимжтой дадал хэрэгжилтыг хянан, шалгах заавар“-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төсөлтэй хамтран “Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохистой дадлын хэрэгжилтийг шалгах заавар”-ыг гаргахаар ажиллаж байна.

Уг эрх зүйн баримт бичгийн төсөлд санал авах эхний хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын зөвлөх Олафур Оддгэйрссон болон төслийн багтай хамтран Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох хяналтын чиглэлийн улсын (ахлах) байцаагчид болон мэргэжилтэн 40 хүнийг оролцуулан зохион байгуулж, санал солилцсон байна.

“Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохистой дадлын хэрэгжилтийг шалгах заавар”-ыг тухайн үйлдвэрлэлийн онцлог, нөхцөл байдалд үндэслэн батлан гаргаснаар хяналтын улсын байцаагчдад шалгалт хийхэд ихээхэн ач холбогдолтой зааварчлагаа, зөвлөмж болох юм.

Б.Жавхлан: Ирээдүй өв санг ирэх жил төрийн сангаас тусгаарлах боловч 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй
Б.Жавхлан: Ирээдүй өв санг ирэх жил төрийн сангаас тусгаарлах боловч 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд