Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарч байгаа учраас Ирээдүй өв санг ирэх жил төрийн сангаас тусгаарлахаар болсон талаарх шийдвэрийг танилцуулсан.
Тэгвэл төрийн сангаас тус санг тусгаарласны дараагаар зарцуулалт хэрхэн хийгдэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Тусгаарлах оныг нь л наашаа татаж байгаа юм. Түүнээс биш хууль маань 2030 он хүртэл Ирээдүй өв санг хуримтлуулна гэх заалтад хүрэхгүй. Харин ч эсрэгээрээ хадгалахдаа найдвартай байдлаар хадгалах зохицуулалтыг хийж өгөх ёстой" гэв.