Төсвийн байнгын хороо хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Эрүүгийн хууль, Татварын хуулийг иргэдээс асууна гэдэг байж болохгүй асуудал шүү дээ. Иргэдээс асуугаад хэлсэн зүйлийг нь яаралтай оруулж ирдэг байсан бол түгжрэлийг чинь ард түмэн 100 байтугай саяулаа санал хэлчихсэн шүү дээ. Долоон жил хэлээд байгаа шүү дээ. Гурван сая иргэн түгжрэлээ янзлаач гээд тэр D parliament рүү чинь, бүх сайд руу чинь, дарга руу чинь өдөр бүр л хэлж байгаа шүү дээ. Гэтэл түүнийг ярихгүй байж төсөв өргөн барьсан хойно ингэж оруулж ирж байгаа нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа зүйл гэж харж байна" гэв.