Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох“ ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахлахаар боллоо

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 49 секунд

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахлахаар болов. Мөн тэрбээр ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ж.Батжаргал Б.Жавхлан, Д.Өнөрболор, Г.Амартүвшин, Б.Пүрэвдорж нарыг оруулах санал гаргаж, тогтоолын төслийг баталлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн санаачилгаар татгалзлаа.

Ингээд дараагийн асуудлыг хэлэлцэж байна.

МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр: Шавь нарын маань бүтээл үзэгч та бүхэнд таалагдвал тэдний минь ГАВЬЯА. Алдаа эндэгдэлтэй байвал бид 2-ын АЛДАА
МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр: Шавь нарын маань бүтээл үзэгч та бүхэнд таалагдвал тэдний минь ГАВЬЯА. Алдаа эндэгдэлтэй байвал бид 2-ын АЛДАА
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.