Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 3-наас ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 3-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

СУРВАЛЖИЛГА:  20-30 минут хүлээсэн автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол маш их гардаг
СУРВАЛЖИЛГА: 20-30 минут хүлээсэн автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол маш их гардаг
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.