Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлагийн гишүүн V буюу Ким Тэхёныг дагаж, сталкер хийсэн хэргээр 30 гаруй насны эмэгтэй шалгаж эхэлжээ. Тухайн эмэгтэй аравдугаар сарын 26-ны орой орон нутгийн цагаар 18:30 минутын орчимд Сөүлд байрлах "V"-ийн гэрт очиж, түүнд ойртож, гэрлэлтийн гэрчилгээ өгөх гэж оролдсон байна. Хамгаалалтын ажилтан цагдаад мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Мөн "V"-д нэгэн эмэгтэй гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан байна. Гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан эмэгтэй, дээрх эмэгтэй хоёр нэг хүн эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр камер шүүсний эцэст тухайн эмэгтэй өмнө нь олон удаа V-ийн гэрийн гадаа ирж байсныг олж тогтоожээ. Гэрт нь хэд хэдэн удаа ирэхдээ дуучинтай ойртохыг оролдож, утсаар болон мессежээр холбогдож байсан талаар мэдээллээ.
Эх сурвалж: Оддын баримт, yonhap