Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ангар: D-Parliament дээр мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төслийг санаачлах санал асуулга эхлүүлнэ

Ангилал
Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

D-Parliament Нийтийн санал, өргөдөл авдаг системтэй болсон. Үүнтэй холбоотой эдийн засагч Д.Ангар Хүүлэлтийн эсрэг хуультай болох санал асуулгыг D-Parliament дээр эхлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр "Миний зүгээс D-Parliament дээр нэгэн хуулийн төслийг санаачлах талаар санал гаргах гэж байна. Энэ нь Anti Usury Law буюу хүллэлтийн хууль юм. Монголоос бусад бараг бүх улс хүүлэлтийн эсрэг хуультай бөгөөд үүгээр зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг хуульчилдаг. Жишээ нь Америк, Япон, Солонгос зэрэг улсад ийм зохицуулалттай. Миний зүгээс санал гаргах хуулийн төсөл нь:

- Банкны зээлийн дээд хүүг жилийн 18%-р хязгаарлах (сарын 1.5%)

- ББСБ-ын зээлийн дээд хүүг жилийн 36%-р хязгаарлах (сарын 3.0%)

Та D-Parliament руу орж дээрх хуулийн төслийн саналыг дэмжих үү?

Жич: МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүгийн дээд хязгаарыг сарын 1% гэж тусгасан боловч өнөөг хүртэл энэ талаар ажил хийгдээгүй. Тиймээс D-Parliament дээр бид саналаа нэгтгэж чадвал УИХ дээрх асуудлыг 2024 оны сонгуулиас өмнө хэлэлцэх болно" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

D-petition: Электрон тамхийг хуульчлах санал асуулгад 6271 иргэн САНАЛАА ӨГЧЭЭ
D-petition: Электрон тамхийг хуульчлах санал асуулгад 6271 иргэн САНАЛАА ӨГЧЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд