Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Гэрт нь нэгжлэг хийснээс үүдэн хүүхэд нь сэтгэцийн эмгэгтэй болж, шөнө орилж сэрдэг болсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Сүүлийн үед хүний эрх зөрчигдөж байгаа асуудал их яригдах боллоо. Ялангуяа баривчилгаан дээр. Иргэд надад нэг зүйлийг ярьж байна. Гэрт нь нэгжлэг хийлээ гээд л мэдээлэл явдаг. Ингэхдээ хүний эрх зөрчдөг юм шиг байна. Хүүхдэд маш том стресс өгдөг. Хүүхэд үүнээс болж сэтгэцийн эмгэгтэй болж, шөнө орилж сэрдэг болчихсон. Ийм зэрлэг, балмад, бүдүүлэг байж болохгүй.

Аав ээжийн хийсэн гэмт хэрэг нялх хүүхэд ямар ч хамаа байхгүй. Үүнд анхаармаар байна" гэв.

ХАНЖОУ-2022: Монгол Улсын баг 44 орноос 17 дугаар байрт жагсаж байна
ХАНЖОУ-2022: Монгол Улсын баг 44 орноос 17 дугаар байрт жагсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд