ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг БЗД, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч оролцогч нарын зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, хуралдааныг ирэх сарын 3-н хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, өмгөөлөгч н.Наранбаатар ирэх боломжгүй байгаа, мөн шүүгдэгч Т.Бадамжунай есдүгээр сарын 24-ны өдөр цус харвасан тул хэл ярианы саажилттай болсон, бусдын асрамжид байгаа. Есдүгээр сарын 25-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс энэ хуралдаанд биечлэн оролцож чадахгүй ч дараагийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байна" гэх хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, ирэх сарын 3-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Дараагийн хуралдаанд тэрбээр өөрөө ирнэ гэв.
Мөн энэ үеэр Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа түүний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтээ байгаагаа мөн уламжилсан билээ.