Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдаанаар газрын асуудлаар хэд хэдэн баримтыг дэлгэлээ. Ингэхдээ,
"2003 онд Т.Бадамжунай Хотын ерөнхий менежерээр ажиллаж байхдаа "хэлмэгдэгсэд"-д орон сууц барих нэрээр 2-р төрөхийн газрыг шилжүүлж авсан байна. Мөн "Моннис"-ын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилдаг н.Мөнхжаргал гэдэг хүн газраа ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй" гэсэн юм.