Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурал ТҮР ЗАВСАРЛАЛАА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг БЗД, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч оролцогч нарын зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, өмгөөлөгч н.Наранбаатар ирэх боломжгүй байгаа, мөн шүүгдэгч Т.Бадамжунай есдүгээр сарын 24-ны өдөр цус харвасан тул хэл ярианы саажилттай болсон, бусдын асрамжид байгаа. Есдүгээр сарын 25-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс энэ хуралдаанд биечлэн оролцож чадахгүй ч дараагийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байна" гэх хүсэлт гаргасан тул уг хүсэлтүүдийг хэлэлцэхээр шүүх хурал түр завсарласан юм.

Мөн энэ үеэр Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа түүний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтээ байгаагаа мөн уламжилсан билээ.

Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн эрхийг хамгаалах хяналтын сонсголоос гарсан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх боломжтой
Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн эрхийг хамгаалах хяналтын сонсголоос гарсан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх боломжтой
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.